Бидний өдөр тутмын амьдралд байгалийн гэрэл болон эрчим хүчний тусламжтайгаар ашиглагдах гэрэл, гэрэлтүүлгүүд нь:
1. Тухайн орчныг чимэх загварын цогц шийдэл болохоос гадна гэрэл тавилгын өнцөгт физикийн хугарлыг үүсгэснээр өрөөг жижиг эсвэл цэлгэр том харагдуулах боломжтой байдаг байна.
2. Тэр бүү хэл гэрэлний өнгөний сонголтоос шалтгаалж өрөөг олон янзаар ашиглаж болох бөгөөд сүүлийн үед 3-4 янзын өнгөөр асдаг гэрэлнүүд тренд болж байна. Жишээ нь: унтлаганы өрөөтэй цуг ажлын ширээ байдаг бол та кино үзэх болон амрах үедээ хамгийн бүдэг гэрлийг, ажиллах үедээ дунд болон тод гэрлийг хослуулж сонгон тохируулах боломжтой.
3. Гэрэл гэрэлтүүлгийн хамгийн чухал зүйл бол хоорондох өнгөний уусалт бөгөөд гэрэлтүүлэг нь хүний сэтгэлзүйд шууд нөлөөлдөг гэж үздэг. Жишээ нь: хурц тод гэрлийн өнцөгт юмс тод харагдахын сацуу хүний биологийн нойрны давтамж алдагдах нь өндөр байдаг учраас унтлаганы өрөөндөө байгалийн туяатай гэрлийг сонгохыг судлаачид зөвлөдөг.
Таны хүссэн гэрэл, гэрэлтүүлгийг бид хамгийн чанартай, түргэн шуурхай нийлүүлж хүргэх болно.